Компьютерийг ангилах нь

2010-03-25,

     Компьютер нь мэдээллийг хүлээн авч ямар нэгэн программын тусламжтайгаар түүнийг боловсруулж үр дүнг гаргаж өгдөг
төхөөрөмж
юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл боловсруулах электрон механик төхөөрөмж юм. Мэдээлэл боловсруулна  гэдэг нь баримт бичиг боловсруулах, тоо бодох, тооцоо хийж график байгуулах, зураг зурах, дууны болон видео мэдээллийг засварлан боловсруулах гэх мэт. Ер нь мэдээлэл технологи хөгжсөн энэ үед компьютерийн тусламжтай 6vx төрлийн ажил хөдөлмөрийг хөнгөвчилж, дүн шинжилгээ,
боловсруулалтыг
сайн хийж байна. Компьютер нь ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэнэ. Техник хангамж /hardwаre/, Програм хангамж /softwаrе/ ийнхүү компьютерийг 6үрдүүлдэг электроник механик эд ангиудыг техник хангамж   буюу "hardware" гэнэ. Техник хангамжийг удирдан    ажиллуулдаг системийг програм хангамж буюу "software" гэнэ.

Компьютерийн хүчин чадал, овор хэмжээ, хэрэглэх шаардлагаар нь хэд хэд ангилна. Жнь: Персональ /Desktop/. Laptop /Notebook/,
PDA /Plamtop/, Workstation, Minicom­puter, Mainframe, Supercomputer                                                   I

                                   Персональ /Desktop/ компьютер

     Ширээний компьютер бөгөөд энгийн хэрэгцээнд ашиглана. Бидний өдөр тутам хэрэглэж байгаа процессор, дэлгэц, гар, хулгана
зэрэг үндсэн төхөөрөмжүүд, туслах төхөөрөмжүүд нь тусдаа бие даасан хэлбэртэй бөгөөд тэдгээр нь хоорондоо холбогдож  персональ
/desktop/  компьютерийг бүрдүүлнэ. Энэ компьютерийг IBM. Dell, Acer, LG зэрэг компаниуд үйлдвэрлэдэг.

Мөн эдгээрийн дотоод эд ангиудыг үйлдвэрлэгч lintel, SIS, NVADIA, VIA, Samsung, ASUS гэх мэт маш олон компани байдаг. Эдгээр компаниуд нь өөр өөрийн гэсэн онцлогтой төхөөрөмжуудийг хийх бөгөөд ерөнхийдөө нэг стандарттай хийдэг. Яагаад гэвэл эдгээр
төхөөр
.өмжууд нь хоорондоо холбогдож нэг цогц компьютер бий болгодог.

                                   Laptop /Notebook/ компьютер

Процессор, дэлгэц, гар, хулгана нь хамт байрлах бага оврын компьютерийг хэлнэ. Laptop буюу зөөврийн компьютерийг Notebook
гэж нэрлэдэг бөгөөд тэжээлд залгахаас гадна, батерейгаар  ажиллах боломжтой овор хэмжээ багатай тул нэг газраас нөгөө pүү /зөөж
авч
явахад тохиромжтой. Жишээ нь /онгоц, номын сан,    ажил дээрээ мөн уулзалтанд оролцож байх үедээ хэрэглэхэд Тун тохиромжтой.
Зөөврийн компьютерийн ердийн жин нь 2.5 кг-аас ихгүй, зузаан нь 7.5 см ба түүнээс ч бага байдаг. Энэ компьютерийг IBM, NEC, Dell,
Toshiba, Sony, Apple, Hewlett-Packard
зэрэг компаниуд үйлдвэрлэдэг. Зөөврийн компьютерийг үйлдвэрлэхэд нарийн ажиллагаа
шаардагддаг учир яг адил үзүүлэлттэй desktop компьютерээс илүү үнэтэй байдаг.

Зөөврийн компьютерийг суурьний тусламжтайгаар ширээний компьютерийн том дэлгэцэнд залгаж хэрэглэдэг. Зөөврийн
компьютер
нь ердийн компьютераас хэмжээгээрээ бага тул дотоод сулжээнд болон интернэтэд холбогдоход шаардагддаг модем,
дотоод
сулжээний карт нь мөн жижиг байх шаардлагатай. Зөөврийн компьютерт зориулсан картыг PC Card буюу PCMCIA гэж нэрлэдэг.
PCMCIA карт нь кредит картын хэмжээтэй адил юм. Түүнчлэн CD-ROM , DVD-ROM, CD-WRITER, ZIP, Memory disk уншигч зэрэг
төхөөрөмжууд нь built-in буюу үйлдвэрээсээ суурьлагдсан байх бөгөөд солих, нэмж тавих боломжтой.

PDA/Plam/   Handspring, Handheld компьютер

Гартаа бариад авч явж болохуйц уг жижиг төхөөрөмжийг Palmtop компьютер ч гэж нэрлэдэг. Palm нь үед илүү өргөн хэрэглэгдэж
байгаа
Personal Digital Assis­tant   (PDA) буюу жижиг хэмжээний тоон системийн төхөөрөмжийн нэр юм.   1996 онд анх удаа Palm
Computing
компани энэ төхөөрөмжийг имэйл илгээх, тэмдэглэл бичих, тоглоом тоглоход зориулж Palm  Pilot гэсэн нэртэйгээр гаргажээ.
Уг төхөөрөмж нь шингэн кристалын дэлгэц буюу LCD дэлгэцтэй бөгөөд хийж буй үйлдлүүд нь үүн дээр гардаг. Энэ төхөөрөмжид rap
(keyboard) байдаггүй
бөгөөд ямар нэг үйлдэл  хийх, үсэг, үг, тоо зэрэг тэмдэгтүүдийг бичих тохиолдолд үзэг шиг    хэлбэртэй жижиг дохиурыг ашигладаг. Үүнийг
grafitti
гэх бөгөөд үүний тусламжтайгаар бичих гэж буй үсэг юмуу эсвэл тоон дээр дарахад гардаг. Palm дээр зөвхөн өгөгдлийг боловсруулж, хадгалаад зогсохгүй мөн desktop эсвэл laptop компьютераас файл татаж авч өөр дээрээ боловсруулаад дараа нь эргээд компьютер рүү
хуулах боломжтой. Palmtop нь жижиг гарт баригдах хэмжээтэй тул Handspring,  Handheld  зэргээр нэрлэдэг бөгөөд хэлбэр дизайн нь янз
6үp
байдаг.

Mainframe, Supercomputer...компьютер

Эдгээр компьютерууд нь ердийн персональ /desktop/ компьютераас олон дахин том, хүчин чадал, хурд, багтаамж илүү байдаг.
Олон хэрэглэгч зэрэг хандах боломжтой. Ихэвчлэн internet server, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг том байгууллага хэрэглэнэ.

iMac /Macintosh/ компьютер

Энэ төрлийн компьютер нь хэрэглэгч ашиглахад хялбар хийгдсэн. Интернэт болон   вэб хуудастай ажиллахад тохиромжтой
програмтай
. Анх 1977 онд Apple компани гаргасан. iMac-ын "i" үсэг нь internet гэсэн үгийг илэрхийлнэ.

Компьютерийн техник хангамж

Компьютерийн техник хангамж гэдэг нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног төхөөрөмжүүдийг хэлнэ.
Эдгээр нь өөрийн гэсэн нэр, хүчин чадал, онцлог шинж чанартай байдаг бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх уурэгтэй.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax