Hack болоод Hacker гэж хэн бэ?

2010-4-20,

Мэдээлэл технологийн салбарын хөгжилд саад учруулаад байгаа юм шиг хэрнээ, харин ч эсрэгээр хөгжлийг нь хөөрөгдөж өгч байдаг энэ Hack гээч үйл ажиллагааны товч түүхээс та бүхэнд танилцуулъя.

1960-аад он:

Хамгийн анхны хакерууд АНУ-ын Массачусетсийн Их Сургуульд бэлтгэгдэж эхэлсэн үе. Тэр үед электрон сургалтын хэлбэрээр өөрсдийгөө маш хурдан, өвөрмөцөөр ажиллахад бэлтгэж байсан ба өөрсдийнхөө эгнээнд орсон гишүүдийг бусдаас танихын тулд анх удаа "Hack" гэдэг нэрийг өөрсдөдөө өгчээ.

1971 он:

Cap'n Crunch гэх нэрээрээ алдаршсан John Draper гэгч утаст харилцааны хэрэгслээр үнэгүй ярьж болох аргыг нээж, тэр нээлтийнхээ ачаар AT&T-ийн шугамаар үнэгүй ярих эрх авч байжээ. Уг арга нь Cap'n Crunch гэж нэрлэгдсэн жижиг долгион гаргагч хайрцагаар 2600 герц буюу AT&T-ийн явуулдаг зөвшөөрлийн долгионтой ижил давтамжийг гаргаж, утасны сүлжээг чөлөөтэй болгодог байжээ.

1983:

Холбооны мөрдөх товчооныхон Милауки хотод оршин суух өсвөр насны "414-ийнхон" гэж өөрсдийгөө нэрлэсэн 6-н хакерыг барьж, мэдүүлэг авахад Memorial Sloan-Kettering-ийн хавдар судлалын төв, Лос Аламосын үндэсний лабораторуудын компьютер зэрэг 60 гаран том байгууллагуудын компьютерүүдийг эвдэж, доторх мэдээллүүдийг нь хулгайлсан байна. Тэр 6-ийн нэг нь өөрсдийнхөө аргыг задруулан, хамгаалалтын софтвэрийг нь хийж өгөн, ялаас мултарч, үлдсэн 5 нь тэнсэн авчээ. Энэ үеэс л компьютерийн гар ашиглаж чадах бүх л насныхан уг салбарыг эзэгнэж эхэлсэн гэдэг.

1983:

Мөн энэ үед "Дайнаар тоглосон нь" гэх цэргийн байгууллагын компьютерт нэвтэрч, дэлхийн дайн эхлүүлэхээ шахсан нэгэн хакерын тухай кино дэлгэцнээ гарч, "кибер баатар"-ын дүрийг олны дунд алдаршуулж, хакеруудын хүч чадлыг үнэнээр нь илэрхийлж, олон ч хүний хакер болох хүслийг нь өдөөсөн гэдэг.

1984:

Өөрийгөө Эммануэль Голдштэйн гэж нэрийдсэн нэгэн хакер тус онд "2600: The Hacker Quarterly" гэх сэтгүүлийг гаргаж эхэлсэн нь хакеруудын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, эхэлсэн байна.

1987:

17 настай Герберт Зинн гэгч ахлах сургуульд сурч байгаад сурахаа больсон этгээд Бедминстр дэх AT&T-ийн компьютерт нэвтэрсэн байна. Мөн үүнээс гадна олон олон компьютерүүдэд нэвтэрч хүмүүсийн password-уудыг хулгайлан хууль бусаар ашиглаж байсан нь шүүх хурлаар нотлогдон, энэхүү салбарын эрүүгийн гэмт хэргийн шүүхийн үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай болохыг харуулжээ.

1988:

Роберт Моррис гэгч Корнелийн Их Сургуулийн оюутан өөрий бүтээсэн өөрийгөө хувилагч вирусыг Засгийн Газрын ARPAnet-ийн сүлжээнд нэвтэрч, нөлөөллийг нь туршиж үзэж байгаад хяналтаасаа алдаж, уг вирус нь тэр үед сүлжээнд байсан 6000 компьютерт шигэн орж, Засгийн газрын болон Их сургуулиудын компьюьерүүдийн софтвэрүүдийг эвдэж байжээ. Үүнээсээ болоод Моррим сургуулиасаа хөөгдөн, 3-н жилийн тэнсэн авч, 10,000 ам.доллараар торгуульж байсан байна.

1989:

Кевин Мидник гэгч этгээдийг DEC компаниас софтвэрүүдийг нь , MCI компаниас нууц кодуудыг нь хулгайлсан хэргээр ялласан бөгөөд мань эр хамгийн анхны Олон Улсын шинжтэй сүлжээний гэмт хэрэгтэн гэж цоллуулжээ.

1990:

АНУ-ын Secret Service-ээс "Operation Sundevil" гэх ажиллагааг хэрэгжүүлж, хакеруудын эсрэг ажиллаж эхэлсэн байна. Эцсийн эцэст тэд АНУ-ын 14-н хотуудад хакеруудын үйл ажиллагааг илрүүлж чаджээ.

1991:

Батлан хамгаалах яамны цэргийн компьютерт хэсэг өсвөр насны хүүхдүүд нэвтэрсэн гэсэн мэдээ гарч, тэр үедээ хүмүүсийг цочирдуулж байсан гэдэг. Тэдгээр хүүхдүүд тус компьютерт буруу мэдээллүүд оруулж, цэргийн болон дайны мэдээллүүдийг өөрчилж, цэргийн зэр зэвсэг зөөвөрлөх цэгүүдийн байрлалыг зөрүүлснээр асар их цэргийн техник буруу газарт хүрсэн гэдэг.

1994:

Мөн л өөрсдийгөө "Data Stream", "Kuji" гэж нэрлэсэн хоёр хакер Грифитийн Нисэх Хүчний Бааз, НАСА, Солонгосын Цөмийн Судалгааны Институтын сүлжээнд нэвтэрсэн бөгөөд "Data Stream" гэгч 16 настай хакерыг баривчилсан боловч нөгөө этгээд болох "Kuji"-гийн талаар ямар нэгэн мэдээлэл одоог хүртэл олдоогүй байна. 16 настай хүү баригдсаныхаа дараа уйлж суусан гэдэг.

1996:

Johnny гэгч нэгэн хакер эр өөрийн дургүйг хүргэсэн 40-н улс төрч, алдартай бизнесмен, хувь хүмүүсийн талаарх бүх дэлгэрэнгүй, бүгдийг илчилсэн мэдээллүүдийг и-мэйлээр дамжуулан 20,000 хүнд тарааж, ёстой л цахим шуудангийн бөмбөгдөлт хийж байсан гэдэг. Үүнээс хойш олон жил өнгөрсөн ч түүнийг хэн гэдгийг нь мэдэж чадаагүй байгаа аж.

1998:

АНУ-ын Батлан Хамгаалах Яамны төлөөлөгчийн мэдээллэснээр, хакеруудын үйл ажиллагаа маш зохион байгуулалттай, маш нарийн болж байгааг дурдаад, Пентагон руу кибер дайралт хийсэн хоёр өсвөр насны хөвгүүдийг барьсанаа зарлажээ. Уг хоёр хүүгийн нэг нь Израйл улсын "The Analyser" гэж нэрлэгддэг хакер байжээ.

1998:

Анх удаа хакеруудын эсрэг сурталчилгааг Америк хөлбөмбөгийн тэмцээний дундуур цацаж байжээ. 30-хан секундын тэрхүү сурталчилгаанд 1.3 сая долларын зардал гаргаж байсан нь уг ажиллагаанд хэр зэрэг ач холбогдол өгч байсан нь харагдаж байгаа юм.

1999:

Норвегийн Инженерингийн эсрэг үйл ажиллагаа явуулагч хэсэг нөхдүүд DVD-ийн хамгаалалтыг дахин кодлон, crack-дах програмыг зохиож веб сайт дээрээ байршуулсан ба үүнээс хойш CD, DVD-ийн бизнес хамгийн ашиггүй бизнес болтлоо уналтад орсон билээ.

2000:

3-н хоногийн турш Yahoo, Amazon.com, Buy.com, eBay, CNN.com гэх зэрэг дэлхийд тэргүүлдэг вебүүдийн серверүүд рүү асар их мэдээллийн бөмбөгдөлт явуулж, вебүүдийг гацааж, ажиллагаагүй болгож байсан гэдэг. Үүнээс хойш энэ төрлийн дайралтыг "Denial of Service" гэж нэрлэдэг болсон байна.

2000:

Жон Вранесевичийн бүтээсэн AntiOnline хамгаалалтын вебийг хэзээ ч hack-дуулахгүй гэгддэг байсан ч, 9 сая кибер дайралтыг ардаа үлдээсэн уг вебийг Австралийн хакерууд нэг удаагийн дайралтаараа л эрхшээлдээ оруулсан гэдэг.

2000:

Creditcard.com-оос 55,000 картын нууц дугаар алдагдаж, 25,000-ийнх нь данс хоослогдож, олон олон хүмүүсийн санхүү асуудалд орж байсан гэдэг.

2001:

Гарри Макгинон гэгч эр Шотландаас АНУ-ын нууц материалууд хадгалдаг байсан төв компьютерээс олон олон мэдээллүүд устгаж, Вашингтон дахь Цэргийн байгууллагын 2,000 компьютерийг 24 цагийн турш унтрааж, 9-р сарын 11-ны дараа АНУ-ын усан цэргийн сүлжээний 300 компьютерийг ажиллагаагүй болгож, нэлээдгүй төвөг удаж байсан байна.

2001:

Бас хэсэг хакерууд Калифорниагийн цахилгаан хангамжийн удирдлагын системийг эвдэлснээр Калифорничууд 17 хоног тог цахилгаангүй байсан гэдэг. Уг хакеруудын зөвхөн байршлыг нь л тогтоосон бөгөөд тэд Хятадын ГуанДонг мужаас нэвтэрсэн байна.

2002:

Өөрийгөө "Гегабайт" гэж нэрлэсэн 17 настай Бельги охин C# хэл дээрх анхны вирусыг бичжээ.

2002:

Лиза Чен гэгч 52 настай Тайван гаралтай эмэгтэй хакер үнэтэй софтвэрүүдийг хувилж тараан, 75 сая долларын хохирол учруулж байсан байна. Түүний хувилсан хувилбарууд дээр "Pirated edition" буюу "Хулгайлагдсан хувилбар" гэх нэртэйгээр тарсан байдаг. Түүнийг АНУ-аас 9 жилийн ял оноосон байдаг.

2007:

Энэ онд НҮБ-ийн веб сайт Турк хакерын дайралтад өртжээ. Вебийг хакердсаны дараа тэрээр "Тус веб Kerem125 болон Gsy нараар хакердуулав. Энэ бол цахим эсэргүүцэл. Хөөе, Израйлчуудаа, Америкчуудаа! битгий ямар ч гэмгүй хүүхдүүдийг, ямар ч буруугүй хүмүүсийг алаад байгаач ээ. Хэзээд энх тайваны төлөө байцгаая. Дайн сөнөтүгэй!" гэсэн зурвас үлдээсэн байжээ.

2008:

Conficker Worm гэдэг вирус таны компьютерт орчихсон байж л байсан биз дээ. Энэ вирус 2008 онд бүтээгдсэн ба одоогоор 2009 оны 1-р сарын байдлаар ойролцоогоор 15 сая компьютерт шигэж, хүмүүсийн хэрэгтэй файлуудыг устгаж, нууц үгүүдийг хуулбарлаж суудаг гэнэ. Уг вирусыг бүтээгчийн талаар тодорхой мэдээлэл олж өгсөн хүнд 250,000$-ийн шагнал амлачихсан байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

ярзайтал инээх ярзайтал инээх
бичсэн Зочин цаг: 03:39, 2016-7-25 | Холбоос | |
баяр
бичсэн Зочин цаг: 04:47, 2011-5-23 | Холбоос | |
чөтгөр ууртай үнсэлт үнсэлт алга ташилт ирмэх ярзайтал инээх тэврэлт улайх зүрх өвдөх
бичсэн Зочин цаг: 04:47, 2011-5-23 | Холбоос | |
гоё шүү
бичсэн Сурах Шалтгаан цаг: 12:03, 2010-10-31 | Холбоос | |
алга ташилт алга ташилт алга ташилт баярлах
бичсэн Зочин цаг: 10:28, 2010-10-30 | Холбоос | |
гоё шүү ярзайтал инээх sick
бичсэн Зочин цаг: 08:10, 2010-10-28 | Холбоос | |
зүрх өвдөх хайртай үнсэлт тэврэлт гуниглах ирмэх ярзайтал инээх баяртай байна инээх алга ташилт
бичсэн р (зочин) цаг: 08:21, 2010-10-12 | Холбоос | |
idiomatic-dormant