Интернэтийн үүсэл хөгжлийн тухай

2010-4-27,
Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд Америкийн батлан хамгаалах сүлжээ байгуулж, түүнд цэргийн газруудын компьютеруудыг холбожээ . Үүнийгээ ARPANET гэж нэрлэжээ. Энэ сүлжээ нь цэргийн ба энгийн жижиг сүлжээ болон салбарласан байна. Энгийн жижиг сүлжээ нь одоогийн интернэт сүлжээний үндэс суурь нь болсон юм. Энэ сүлжээ дэлхийн төвүүдийг холбосон сүлжээ болон өргөжжээ. Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар олон мянган мэдээлэлийг хүлээн авч илгээж байна. Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс олон дахин давуу талтай. Интернэт нь хэрэглэгчидийн хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд мэдээлэл солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ. Орчин үед 43.000 сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9 сая хэрэглэгчтэй байна. Интернэтээр бусад компьютеруудаас мэдээлэл хүлээн авахыг Download гэх ба өөрийн компьютераас мэдээлэл дамжуулахыг Up-load гэдэг .

Одоо үеийн хэрэглэгчдийн амьдралд телефон, телевиз ямар их үүрэг гүйцэтгэж байгаатай адил интернэт чухал хэрэгцээтэй болжээ. Интернэтийн хүмүүст өгч байгаа ашиг тус өгүүлж баршгүй их учраас товч өгүүлье . Интернэт гэж юу вэ? Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том ололт дэвшлүүдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сүлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сүлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хүн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй гэж баримжаалдаг бөгөөд ойрын хугацаанд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хүмүүс (35 нас түүнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дүүргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгүүр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байгаа үед дээрх ялгаа улам бүр багасаж байгаа.

Интернэтийн түүх
Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож үүсгэжээ. Yүний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сүлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ.

1983 онд уг сүлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ үед Интернэтэд 1000 хүрэхгүй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ.

1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бүх их дээд сургуудиудыг холбосон BITNET сүлжээг үүсгээд, түүнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн үедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сүлжээ ажээ.

1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сүлжээг байгуулжээ.

1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ. Дэлхийн бусад оронд ч гэсэн үүнтэй ижил сүлжээнүүд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yүний үр дүнд дэлхийн бусад орны сүлжээнүүд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сүлжээнүүд хоорондоо холбогдож нэгэн аварга том сүлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн үед эдгээр олон дэд сүлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, үнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бүхэл дэлхий даяарх сүлжээнүүдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ.

1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд үзвэл олон тооны сүлжээнүүд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгүй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хүмүүсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгүйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггүй байдалд ч хүргэсэн юм.

Интернэт дэх хаягнууд Интернэтэд холбогдсон хүн бүхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yүнд хаяглалт маш чухал үүрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бүх дэлхий даяар түүнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгүй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ:
- Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хүрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com - энэ нь хүнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг.
- Сүлжээний хүрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 - энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг үндсэн хаяг.

Ингэхээр Интернэт дотор байгаа бүх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн үг.

edu боловсролын байгууллага гэдэгийг заана
com бизнес худалдааны байгууллагын хаяг
gov засгийн газарын харьяаны байгууллагын вэб
mil цэргийн байгууллага
net сүлжээ гэсэн утгыг заана
org ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана
ca канадынх
au австралийнх
uk английнх
de германых
jp японых
mn монголынх
ru оросынх
cn хятадынх

Домайн нэрийг харин худалдаж авдаг гэдгийг та бүхэн мэднэ бизээ. Network Solutions Inc. гэдэг АНУ-н засгийн газраар зохицуулагддаг байгууллага энэ домайн нэртэй холбоотой зохицуулалтыг хийж хүмүүст домайн нэрнүүдийг худалдаж байдаг. Монголд бол Датаком, Миком, Мэжикнэт зэрэг компаниуд энэ төрлийн үйлчилгээг явуулдаг, гэхдээ та өөрөө домайн нэр олоод авчихаж болно, бүүр үнэгүйгээр домайн нэр авсан ч болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

ashgvi bagshdaa vzvvleh medeeleltei bolloo bayrlalaa
бичсэн Зочин цаг: 10:22, 2018-2-8 | Холбоос | |
их мэдээлэл өглөө баярлалаа
бичсэн Зочин цаг: 09:42, 2016-5-21 | Холбоос | |
muu bugsnuudee shaal hudlaa unshaagui n baij
бичсэн bugsjargal цаг: 03:26, 2016-3-4 | Холбоос | |
Kamcamida
бичсэн Зочин цаг: 10:29, 2015-9-7 | Холбоос | |
ix medeelel ugluu bayrllaa
бичсэн Зочин цаг: 01:48, 2015-5-22 | Холбоос | |
bayrlav
бичсэн Зочин цаг: 10:44, 2013-12-23 | Холбоос | |
ih medeelel ogloo thanks
бичсэн Зочин цаг: 07:07, 2013-5-29 | Холбоос | |
idiomatic-dormant