Эссэ бичиж сурмаар байна уу?

2010-09-06,

Хvн уншиж сурахаасаа өмнө хамгийн тvрvvнд бодож сурдаг уу? Бичиж сурахаасаа өмнө хамгийн тvрvvнд уншиж сурдаг уу?

     Хvн өдрөөс өдөрт геометр прогрессоор өсөн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгvvлийг ямарч замбараагvй уншвал “бариагvй ч номгvй, барьсан ч чиггvй байрны хvvхдvvд” болох нь ойлгомжтой. Оюутан залуус бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхvv уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ? 

     Монголчууд бид маш их ерөнхий ярьдаг хvмvvс. Зарим тохиолдолд нэг хvн өөрийнхөө санааг 30 секундэд илэрхийлж болох юмыг 3 минут, тэрбvv хэл 30 минут ч ярьж хvмvvсийг хvлээлгvvлдэг хор уршигтайг УИХ-ын индрээс авхуулаад Улаанбаатар хотын гудамжинд ч харж болно. Мөн бид бvтээлчээр сэтгэн оновчтой ярилцахын оронд яруу найраг, уянгын халилын мөрvvдийг ам уралдан уншицгааж уншуулж байгаа нь ч, уншиж байгаа ч “хийсвэр сэтгэлгээний тэнгис далайд” ухамсаргvйгээр умбадаг болохыг FM радио, телевизийн нэвтрvvлгvvдээс харж болно. Яруу найраг, утга зохиол сонирхогчийн тvвшинд бус авъяасанд тvшиглэсэн мэргэжлийн шинж чанартай байдгийг сvvлийн 10 жилд манай утга зохиолын салбарт гарсан бvтээлvvдээс харж болно. 

     Боловсролын стандартанд хvнийг уншуулж, бичvvлж сургахаасаа илvv тэр хvн хэрхэн бvтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна гэдэг нь хамгийн чухал. Vvгээрээ дунд сургууль нь ямар нэг дамжаанаас ялгагдах ёстой баймаар. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч тvvнд бvтээлч сэтгэлгээ гэдэг зvйл байдаггvй, ихэнхдээ “амьгvй зохион бичлэг” болж бид ч тvvнийгээ яаж бичснээ дор нь мартчихдаг байсан. Мөн байгалийн ухааны хичээл бvvхэл уран зохиолын хичээлээ ч амьгvйгээр уншдаг болжээ. Орчин vед ном уншина гэдэг хоцрогдлын нэг ухагдхуун юм шиг санадаг залуус их болсон нь шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс илvv дунд сургууль дахь хичээлийн агуулгаас бурууг нь олж харах цаг болжээ. 

     Залуучууд маань унших гэдэг зvйлийг шинжлэх ухааны хөгжлөөр даван туулж болох ч гадаадын олон сургуулиудын шаардлагыг эссе хангалтгvй бичснээр хангаж чаддаггvй. Би л гэхэд олон илтгэл бичиж байж “Солонгосын бичлэгийн соёл”-ын талын талыг гадарласан гэж боддог. 

     Тэгвэл бидний хамгийн сайн мэддэг атлаа мэддэггvй Эссег хэрхэн яаж амжилттай бичиж болох бэ? гэдэг асуултанд та дараах зvйлийг тэвчээртэй уншаад мэдэж авч болно. 

     Эссе нь шинжлэх ухааны судалгааны объект болох том судалгаа атлаа тухайн улсын хэл, сэтгэл зvй, нийгмийн онцлогоос шалтгаалан өөр өөр шаардлагаар авч vздэг. Гэхдээ АНУ төвтэй “RWCT”-ын төслийнхөн эссений ерөнхий шаардлага, нөхцөлийг тодорхойлон гаргасан нь дэлхийн стандарт болж байна. 

     Эссе нь бичигдэж буй зориулалтаараа олон янз байдаг ч энгийн болон учир зvйн vндэслэлтэй эссе гэж 2 хуваагдана. 

     Энгийн эссе: Ийм эссег их энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дvрvvд, Audiences-Сонсогчид, Form-Бичих хэлбэр, Topic-Сэдэв хэмээх энэ аргаар эссег ерөнхий, бvрхэг сэдэвтэй бичvvлдэггvй байна. Эссег :

          Хэн
          Хэнд зориулж
          Ямар хэлбэрээр
          Ямар зорилго оор гэж бичнэ.

     Хамгийн тvрvvнд энэ эссег ямар зорилгоор бичихээ сайн тодорхойлоод энэ зорилгыг тань энэ сэдэвтэй хамгийн ойр байж болох ямар зvйл бичлvvлж болохыг олох хэрэгтэй. Тэр зvйл нь таний төсөөллөөр хэн ч, бас юу ч байж болно. Дараа нь та Эссеныхээ зорилгыг тодорхойлох эзнээ олсон бол тэр эзэн нь хэнд хандах юм бол илvv сайн ойлгож таний ажил vр дvнд хvрэх вэ? гэдгийг олох хэрэгтэй. Мэдээж уул загасчинд хандснаас экологичид хандах нь дээр байхтай адил. Vvний дараа хоёр биенээ ойлгодог амьгvй, амьтай ямар ч зvйл ямар ч хэлбэрээр бие биенээ сайн ойлголцох байхаа. 

     Ийм хэлбэрээр та эссегээ эхлvvлбэл таний ажил цэгцтэй, тодорхой, олон зvйлрvv туйлшрахаас зайлсхийж эссенд тавигдах хамгийн анхны шаардлагыг хангах болно. Таньд амжилт хvсъе. Оролдоод vзээрэй.
Учир зvйн vндэслэлтэй ессег хэрхэн бичих вэ? 

     Учир зvйн талаар сайтар vндэслэсэн эссег аль нэг vзэл бодол буюу саналын vнэн зөв гэдэгт уншигчийг итгvvлж vнэмшvvлэхийн тулд бичдэг. Тэрхvv vзэл бодол нь улс төрийн аливаа асуудлаар олон нийтийн санаа бодлыг өөрчлөх,эсвэл хvмvvсийг ердөө л тамхи татахаа болихыг уриалж байгаа уриа алин болохоос vл хамааран ийм бvх эссе итгvvлж vнэмшvvлэх нарийн тодорхойлсон vндэс учирлал,хvчтэй нотолгоо болон аливаа шvvмжийг няцаасан бvрдэлтэй байх ёстой. Ийм хvчтэй нотолгоо, шvvмж, эерэг-сөрөг няцаалтыг өөртөө багтаасан байдаг учраас шинжлэх ухааны ямар ч салбарт энэ хэлбэрийн эссег бичиж болно. Vндэслэгээ сайтай эссе бичихэд ерөнхийдөө ямарч эссе бичих баримтлалаас гадна vнэхээр итгэл vнэмшилтэй сайн эссе болгохын тулд хэдэн онцгой шаардлагыг хангасан байх учиртай. Луцилле Чарльтон vндэслэлтэй буюу vнэмшvvлэх эссе бичих 6 vндсэн алхмыг танд санал болгож байна.
Анхны алхам: Vндэс учирлалыг тодорхойлох

     Маргаантай сэдэв бvхэн 2 талтай байдгийг тогтооход хялбархан юм. Харин тухайн асуудлаар бичиж байгаа хvний өөрийнх нь санаа бодлыг тогтооход заримдаа их бэрхшээлтэй байдаг билээ. Vvнийг тодруулахын тулд нэгд, өөрийнх нь зөвшөөрөхгvй ямар нэг юм байгаа гэдэгт зохиогч итгэлтэй байх ёстой. Жишээ нь: Кастро бол Кубын ерөнхийлөгч мөн гэж бичвэл энэ баримтыг хэн ч няцааж чадахгvй билээ. Харин би өөрийн  эссед Кастрогийн бодлого нь Кубын ард тvмэнд их ач тустай гэж маргаад эхэлбэл таны өөрийн эсседээ гарган тавьж буй байр суурийг vл зөвшөөрөх, шvvмжлэх орон зайг заавал гарган өгч байна. Тэгэхээр vндэслэлтэй эссе нь нэгэнт хvлээн зөвшөөрсөн баримтыг давтан батлахаас илvv том байх ёстой ажээ. Vvгээрээ тэрээр сэтгvvлийн буюу хялбаршуулсан эссегээс ялгаатай байна. Тvvнээс гадна зохиогч өөрийн vндэслэлийг тодорхой бөгөөд товч хэллэгээр гаргаж тэр нь бvх эссений турш хяналтын гол санаа байх учиртай. Эссенд гарах бvх санаа нь тэрхvv гол санаатай холбогдож байх ёстой юм. Хоёрт, vндэслэлтэй эссе нь ердөө л нэг асуудлыг хоёр талаас нь авч vзэхээс илvv өргөн том байна. Сөрөг vндэслэлийг дурьдаж байгаа нь уншигчид яг энэ талаар зохиогч юу бодож байгааг ойлгож,итгэл vнэмшилтэй болох боломж бас л олгож чаддаггvй юм. Жишээ нь: шvvхийн сурвалжлагч шvvх дээр гэрчийн хэлсэн бvх vгийг бичиж авч чадна. Энэ нь шvvх vйлдлийн явцад зөвхөн нотлох баримт болох бөгөөд тэдгээр снааг итгэл vнэмшилтэй хэлбэрт оруулж тайлбарлаж тавих нь өөр өөрийн саналыг ямарч эргэлзээгvй хамгаалдаг өмгөөлөгч ба яллагч хоёрын хэрэг мөн. Эндээс vзвэл, зохиогч эхлээд бичих зvйлээ яг нарийн тодорхойлж, тvvнд холбогдох бvр нотолгоог олж авсны дараа тэдгээрээр дамжуулан тодорхой санал бодлыг илэрхийлэх замаар тайлбарлах ёстой юм. Vндэслэлтэй эссе нь vvсэн гарсан асуудлын аль нэг талыг дэмжих бөгөөд ямар байр суурийг зохиогч дэмжиж байгаа тухайд уншигчид эргэлзээ төрvvлэхгvй байвал зохино.
Хоёр дахь алхам: Нотолгоог цуглуулах. 

     Vндэслэлийг батлах хvчтэй нотолгоо заавал байх хэрэгтэй. Итгэл vнэмшил төрvvлэйхvйц эссе бичдэг сайн зохиогчид янз бvрийн эх сурвалжаас төрөл бvрийн мэдээлэл цуглулж чадсан бйдаг. Тухайн салбарын хvндтэй хvмvvсийн санал, статистикийн өгөгдөхvvн, хувийн туршлага болон судалгаа шинжилгээний боловсруулсан материал зэрэг нь зохиогчийн байр суурийг дэмжиж өгөх нотолгоо болдог. Эдгээрийг оюутнууд ч vндэслэлтэй эссе бичихдээ ашиглаж болох билээ. 

     Харин нотолгоо нь найдвартай, зохистой, шинэ бөгөөд авсан эх сурвалжийг заасан байх ёстой. Энэ юу гэсэн vг вэ гэвэл: нэгд, Ашиглаж байгаа нотолгооны эх сурвалж бvхэн бат найдвартай байх ёстой. Ингэхийн тулд нотолгоо өөрийнхөө ажилд зааж өгсөн эх сурвалж болгон нэгэнт хэвлэгдээд олонд хvлээн зөвшөөрөгдсөн бvтээлээс авах ёстой. Найдваргvй эх сурвалжид нийтлэгдсэн юмуу, эсвэл таны ажлыг уншиж буй хvн уг нотолгоог бие даан шалгаж vзэх аргагvй байгаа бол нотолгоо тань сэжигтэй байх болно. Сайн зохиогч нь мэдээллийнхээ ашигласан бvх эх сурвалж ийг заахаар барахгvй сонин, сэтгvvл ба интернетээс авсан материал нь буруу таамагласан байж болохыг мэддэг байх ёстой. 

     Тийм учраас электрон эх сурвалжаас авч байгаа мэдээллийг vнэлж сурах хэрэгтэй болно. Сонин, сэтгvvлийн өгvvлэл нь хэвлэгдэхээсээ өмнө олон дахин vнэлэгдэж, редакторлагдах зэргээр засварлагдсан бйна. Ийм мэдээллийн эх сурвалжийг шалгах аргагvй. 

     Туршлагатай номын санчид эссе бичихдээ хэрэглэх мэдээллийн найдвартай эх сурвалжийг эрж олоход нь оюутанд сайтар тусалж чадна. Эргэлзээтэй мэдээлэл ашиглах нь уншигчдын итгэл алдахад хvргэдэг бол олон янзын найдвартай эх сурвалж нь зохиогчийг өргөж өгдөг байна. /өнөөдөр манай их дээд сургуулийн номын сан, нийтийн номын сан оюутанд vйлчлэх бус залхаах, зайлсхийх vйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ нь мэргэжлийн ур чадвараас илvv материаллаг бааз, оюутнуудын номтой харьцах ёс зvйнээс vvдэлтэй болов уу?/ 

     Хоёрт, мэдээллийн эх сурвалж зvй зохистой байх ёстой. өөрөөр хэлбэл, тэр нь дэвшvvлж буй асуудалтай ямар нэгэн байдлаар холбоотой байх учиртай. Жишээ нь, Хятадын элчин сайдын яам Хятадын эдийн засгийн талаар шинжээч болж чадах боловч ЗХУ задарсан асуудалд зохитой эх сурвалж болж vл чадах билээ. Аятайхан харагдуулахын тулд зохисгvй ишлэл авснаар бичигч маань өөрийн эссений чанарыг муутган ердөө л задалж орхих болно. 

     Гуравт, судалгааны талаарх хамгийн шинэ мэдээллийг эрэх хэрэгтэй. Хуучирсан баримт ашиглах нь ДОХ-ын талаарх судалгааг санхvvжvvлэхийг дээшлvvлэх тухай бичиж байгаа бол өөрийн эссендээ 1990 оны статистикийг ашиглахаас зайлсхийж болно. Яагаад гэвэл 1990 онд энэ өвчнөөр халдварлах нь хамгийн бага байсан юм. Бас зохиогч тухайн бичиж буй асуудлыг сайтар мэдэж байх ёстой. Улс төрчид байр суурийг өөрчилж болно, статистикийн шинэ өгөгдөхvvн хэтийн төлөвийг өөрөөр харагдуулж болно. Шинэ судалгаа нь vндэслэлийг батлах өөр баталгаа ч болж болох юм. Интернетэд хандах нь шинэ стастик өгөгдхvvн олж авах сайн арга төдийгvй хvмvvс өөрийг чинь санаачлагатай хvн гэж vнэлэх нэг шижим болж мэднэ. 

     Тэгээд ч vндэслэгээтэй эссе бичиж буй хvн уг сэдвээ гаргахын тулд урьдчилсан ямар судалгаа явуулах хэрэгтэйг мэдэх ёстой. Урьдчилсан мэдээлэл нь уг явдал сvvлийн хэдэн жил хэрхэн хөгжиж ирснийг харуулж болох бөгөөд дараа нь стастик материалдаа дvгнэлт хийх гэх мэтээр vргэлжилж болно. 

     Эцэст нь хэлэхэд ианы ажилдаа ашигласан мэдээллийн бvх эх сурвалж нь нийтээр хvлээн зөвшөөрсөн стандартад тохирох ишлэлтэй байх ёстой. Энэ нь хэдэн янз байдаг:

  1. Ишлэл гэдэг бол анхдагч зохиогчийн vгний хэсэг мөн. Тэр нь хаанаас авч хэрэглэсэн эх сурвалжийг нь заасан иэмдэглэлтэй байх ёстой. Ишлэл хэрхэн татах тухай зааварчилгаатай ном уншиж ашиглах нь зvйтэй юм.
  2. Санааг нь өөрчлөн хэлэх гэдэг нь тодорхой зохиогчийн санааг өөрийн vгээр илэрхийлэн дамжуулахыг хэлнэ. Ийм тохиолдолд vзэл санааг нь хадгалан vлдээгээд тvvнийг өөрийн vгээр илэрхийлж нотолгоондоо ашиглана гэсэн vг. өөр зохиогчийн vзэл санааг өөрчлөн илэрхийлсэн бvх тохиолдолд бас ишлэл байх ёстой.
  3. Санааг нь болон vг хэллэгийг нь авч ашиглаж байгаа сэдвийнхээ анхны утга агууллагаас гадуур өөрөөр шууд ишлэл болгох ба санааг өөрчлөн илэрхийлж болохгvй. Тэгвэл та эх сурвалжаа буруу ашигласан хэрэг болно. Жишээ нь би Краутхаммерын өгvvлэлээс “даяарчлагдсан нийгэм, олон улсын эрх зvй, хамтын аюулгvй байдал, энхийг сахиулах чармайлт, НVБ ба жинхэнэ олон талт харилцаанд тулгуурласан шинэ ертөнцийн дэг журам доголдож эхэллээ” гэсэн өгvvлбэрийг иш татаж болох байв. Гэвч анхааралтай судлаад vзтэл энэ бол Жорж Бушийн санааг өөрчлөн илэрхийлсэн хэрэг байсан бөгөөд Краутхаммер vнэндээ огт өөр саналтай байсан юм.
  4. Хэрэв тухайн санааг чинь нийтээр хvлээн зөвшөөрсөн баримт, мэдээлэл биш бол тvvнийг өөрөө гаргаж байгаа гэдгээ ямагт цохож зааж байвал зохино. Жишээ нь, Энэтхэг орон тусгаар тогнолоо 1947 онд олж авсан гэх мэдээлэлд эх сурвалж зааж хэрэггvй. Тэгвэл өөрийн нотолгоог дэмжvvлэхээр авсан судалгааны ба хvн амын тооллогын материал, статистикийн өгөгдөхvvн зэргийг ашиглах бvртээ эх сурвалжийг заавал заах ёстой.
  5. Нотлох баримт цуглуулж байх vедээ л мэдээллийн бvх сурвалжийн тухай тодорхой тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Тvvн дээрээ vндэслэн бичсэн зvйлдээ бvх мэдээллийн эх сурвалжийг заасан эсэхээ хянаж vз. Хvний бичсэн зvйлийг хуулбарлахаас ямагт зайлсхийгтvн. Хуулбарлах болон тvvнд хvлээлгэдэг хариуцлагын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. 

Гурав дахь алхам: Сөрөг саналыг няцаах. 

     Vндэслэлтэй эссе бичиж буй зохиогчид санаагаа улам итгэл vэмшилтэй болгохын тулд зөвхөн өөрийн зөв гөдгийг нотлоод зогсохгvй бас өөрийнх нь байр суурийг шvvмжлэгчдийг няцааж өгдөг байна. Vндэслэгээгээ боловсруулж байх vедээ зохиогч эсрэг саналыг мөн л авч vзэж сайтар судлан, өөрийн ажилдаа шvvмжлэх ёстой. Өөр зохиогчийн байр суурийн талаар эргэлзснээр та өөрийн vндэслэлийг vнэн зөв болгох баталгаагаа бэхжvvлж байгаа хэрэг. Vvнийг хэд хэдэн аргаар хийж болно. Нэгд, шvvмжлэгчээс иш татаж аваад дараа нь тvvний санааг мэдээллийн өөр эх сурвалж болон статистикийн өөр баримтыг ашиглах замаар няцааж болно. Хоёрт, шvvмжлэгчийн нотолгоог өөрийн хувийн туршлагаас жишээ татан няцааж болно. Гурав дахь арга нь нийтийн мэдэх баримт материалыг шvvмжлэгч тайлбарлаж байгаа байдлыг нь дайран буруутгаж болно. 

     Vндэслэлтэй эссе бичигч нар өгvvллийнхээ төгсгөлд шvvмжлэгчийн нотолгоо баримтыг дайрч буруутгаснаар алдах тал ажиглагддаг. Ийм зvйл нотолгооны бvр эхэн vед хийгдэх ёстой. Таны өөрийн байр суурийн талаар уншигчдад ямар нэг эргэлзээ төрvvлэхгvйн тулд хамгийн хvчтэй баталгаа, сайн баримтыг төгсгөлд нь оруулж өгвөл зvйтэй. 

Дөрөв дэх алхам: Эссегээ төлөвлөх.

      Vндэслэлтэй эссе бичихийн тулд гол санааг багтаасан төлөвлөгөө зохиохоос эхлэх нь зөв юм. Ер нь бvх эссе сонирхолтой баримт дурьдах, өдөөн сөргөсөн мэдэгдэл хйих, эсвэл бvр сөрөг vндэслэл гаргаж харуулах зэргээр хvний анхаарал татаж эхлэх ёстой. Жишээлбэл, Чарльз Краутхаммер энх тайвныг сахиулах vvргийн тухай өөрийн эссендээ өдөө сөргөсөн нэр ашигласан бол 

Vндэслэлтэй эссэг хоёр аргаар бичиж болно. Vvнд:
-Эхний арга:
Оршил
Гол сэдэв /санаа/
Ерөнхий мэдээлэл /Хэрэв хэрэгтэй бол/
Таны бvх vндэслэгээ, зайлшгvй баталгааныхаа хамт
Сөрөг байр суурийг няцаах
Хамгийн хvчтэй талыг дурьдаж өгөх
Байр сууриа сайтар баталж өгөн төгсгөх
-Хоёр дахь арга:
Оршил
Гол сэдэв/санаа/
Ерөнхий мэдээлэл/Хэрэв хэрэгтэй бол/
Сөрөг шvvмжлэгчийн анхны vндэслэлийг дурьдаж зөвшөөрөх, эсвэл няцаах
Сөрөг шvvмжлэлийн хоёр дахь vндэслэлийг дурьдаж зөвшөөрөх, эсвэл няцаах
Сөрөг шvvмжлэлийнхээ vндэслэлийг дэс дараалан vргэлжлэн няцаах
Байр сууриа сайтар баталж өгөн төгсгөх.

     Хоёр дахь арга нь нилээд урт эссе бичихэд илvv vр ашигтай. Харин нэгдэх арга нь богино хэмжээний эссе бичихэд тустай бөгөөд нотолгоо бага хэрэглэх тул уншигч нь vндэслэгээнээс няцаалт руу чиглэсэн таны сэтгэлгээний явцыг дагахдаа төөрч будилах нь бага байдаг. Энэ хоёрын аль алинд нь эсрэг талын vндэслэгээнд буулт хийх бол нэлээд эхэн vед хэрэглэж, харин өөрийн хамгийн хvчтэй баталгаа төгсгөл хэсэгт гаргах ёстой. 

Тав дахь алхам: Хэв маягийг сонгох. 

     Таны бичих эссенйи хэв маяг ба өнгө аяс ямар байх нь уг өгvvллийг зориулсан уншигчдаас шалтгаална. Vндэслэлтэй эссе бичиж буй зохиогчдыг ихэнх нь уг өгvvллийн сэдвийн талаар нэлээд сайн төсөөлөлтэй сэхээтэн хvмvvст зориулж бичдэг болохоор оюутнууд тухай хичээлийн сэдвээр багш нарт зориулж бичиж болох юм. Тийм ч учраас эссений өнгө аяс тэднийг vл хайхарсан, эсвэл доромжилсон байж болохгvй. Уншигчид болон шvvмжлэгчид хvндэтгэлтэй хандах хэрэгтэй. 

Жишээ нь:
Буруу:  … сэхээтэн хvн бvхэн мэддэг.
Сайн:  … гэдэгтэй олон хvн санал нийлдэг.
Буруу:  … гэж зөвхөн юм мэдэхгvй хvvхэд л хэлэх биз.
Сайн:  … гэдэг саналыг би зөвшөөрөхгvй. 

     Эссе нь сайн уншигдахуйц байх ёстой. Ойлгоход хэтэрхий хvнд юм уу, эсвэл хэт энгийн хэллэг хэрэглэх нь таны байр суурийг батлахад тус болохгvй юм. Эссенд хэрэглэж байгаа хэл нь тод томруун, шууд чиглэгдсэн, ойлгомжтой бөгөөд хvмvvсийн арьс өнгөний болон хvйсийн ялгаа зэрэг хувийн чанарын талаар ямар нэг атгаг санаагvй байвал зохино.

Жишээ нь:
Буруу:  … Энэ асуудлыг хvлээн зөвшөөрөх талаар маргаан, шуугианыг комисс хойшлуулсан.
Сайн:  … Комисс хэлэлцvvлгийг хойшлуулсан.
Буруу:  … Энэ эрчvvд ч юм мэдэхгvй гэдгээ харууллаа.
Сайн:  … Улс төрчид алдаж шинжилжээ. 

     Судалгаа шинжилгээний эссений ихэнхийг “БИ” гэдэг төлөөний vгийг хамгийн бага ашиглан албан хэлбэрээр бичдэг. Гэхдээ унших хvмvvс чинь юу хvлээж байгааг сайн мэдвэл зохино. Тодорхой хэсэг хvмvvст зориулан бичиж байгааа бол албархаг өнгө аясыг бага хэрэглэн өөрийн санааг гаргаж болох юм. 

Зургадугаар алхам: Шалгах, дахин шалгах 

     Эссенийхээ нооргийг бичсний дараа шалгах зvйлvvдийг дараах жагсаалтын дагуу хянан vзэж, алдаа мадгийг нь засах хэрэгтэй. 

Vндэслэлтэй эссег шалгах хvснэгт.өөрийн vндэслэгээг тодорхойлж чадсан эсэх?

  1. Энэ сэдвийн талаар нарийн тодорхой саналтай болж чадсан эсэх?
  2. Гол санаа нь тодорхой болж чадсан эсэх? Тvнийг яаж дэмжиж өгөх ёстой вэ?
  3. Эссег нэг бvхэл зvйл болгож чадсан эсэх? Бvх хэсгvvд гол санаатайгаа холбогдсон эсэх?
  4. Vндэслэлд төөрөлдсөн зvйл байгаа эсэх?
  5. Vг хэллэгийн сонголт зөв, өнгө аяс нь зохитой байгаа эсэх?
  6. өгvvлбэрийн бvтэц болон vгийн холболт өөрчлөлттэй эсэх?
  7. Эссег маш хатуу дvгнэлтээр төгсгөж чадсан эсэх.
  8. Миний эссений эхний хэсэг уншигчдын анхаарлыг татаж чадаж байгаа эсэх?
  9. Зөв бичлэгийн дvрэм, vг хэллэгийг зөв хэрэглэсэн эсэх?
  10. Мэдээллийнхээ эх сурвалжаас журам горимын дагуу ишлэл авч чадсан эсэх?
  11. өгvvлбэрvvдэд тодотгох тэмдэглэгээг зөв хийсэн эсэх?

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

ээж
бичсэн Altinnur (зочин) цаг: 15:37, 2023-11-20 | Холбоос | |



:-)
 
xaax