Си хэлний үндэс

2010-1-17,
#include     int main()   {       printf("Сайн байна уу!
");       return 0;   } 

 

Таныг амжилттай хөрвүүлж ажиллуулсан гэж үзээд энэхүү програм чухам юу хийгээд байгааг товч тайлбарлая.

  • #include гэсэн эхний мөр нь стандарт оролт гаралтын сангийн толгой файл stdio.h-ыг оруулж ирж байна. Ингэснээр энэ програмд стандарт оролт гаралтын функцүүдийг хэрэглэх боломжтой болно. Стандарт оролт гаралтын сан нь стандарт оролт болох компьютерийн гараас өгөгдөл унших, стандарт гаралт болох дэлгэц рүү мэдээллийг хэвлэх, дискийн файлуудаас мэдээлэл унших бичих зэрэг маш өргөн хэрэглэгддэг системийн чухал сан юм. Энэ сангийн талаар man 3 stdio командаар дэлгэрүүлж хараарай. 
  • int main() гэсэн мөр нь програмын үндсэн биелж эхлэх функцыг зарлаж байна. Бүх Си програмын биелэлт нь энэ main буюу үндсэн функцээс эхэлдэг бөгөөд Си програм бүр main функцтэй байх ёстой.
  • { } буюу нээсэн хаасан дугуй хаалтууд нь програмын кодыг бүлэглэдэг бөгөөд энэ тохиолдолд main функцийн 2 мөр кодыг бүлэглэсэн байна.
  • printf нь дэлгэцэнд хэвлэх үйлдлийг гүйцэтгэдэг stdio сангийн функц юм. Энэ функцийн дэлгэрэнгүй тайлбарыг man 3 printf командаар дэлгэрүүлж үзнэ үү.
  • return 0; гэсэн мөр нь main функцийг биелэлтийг дуусгаж байгаа бөгөөд 0 гэсэн утгыг буцааж байна. main функцын буцаах утга нь үйлдлийн системд буцах бөгөөд энэ утгыг shell дотор шалгаж тусгай боловсруулалтыг хийх боломжтой байдаг. 0 нь програм ямар нэг алдаагүй амжилттай ажиллаж дуусч байгаа утгыг илэрхийлнэ.

Си хэлийг судлах нь дараах давуу талуудтай.

Орчин үеийн гол үйлдлийн системүүдээс авахуулаад микроконтоллёруудын гэх мэт маш олон хөрс дээр програмчлах боломжтой.
Обьект хандалтат програмчлал болох Cи++ -ийг үзэх гол суурь болж өгдөг.

Си програм хэрхэн ажиллахыг дараах хөдөлгөөнт зурагаар товч харуулсан байгааг хараарай

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Àñóóÿ ãýæ áîäîæ áàéñàí
Òà áèäíèé ¿åä áàéõäàà õýð ñàéí áàéñàí áý? ìýäýýæ îäîî áîë òà ìàø ñàéí áàõàðõìààð ¿ëãýð æèøýý àâìààð áàéäàã . Õàðèí áèä pascal-èéã áèå äààãààä áîäîõ ãýõëýýð whew! rolling eyes эргэлзэх ÷àääàãã¿é áàéñàí . Ìàãàäã¿é òà èéì áàéæ áàéãààä ñóðñàí óó ? ýñâýë
бичсэн nuuts цаг: 07:44, 2010-1-18 | Холбоос | |
bagsha ta sak shuu
бичсэн Зочин цаг: 10:28, 2010-1-18 | Холбоос | |
Си хэл
гоё шүү товч бөгөөд тодорхой байна
бичсэн Жамсрансүрэн (зочин) цаг: 10:22, 2010-1-18 | Холбоос | |

гоё шүү
бичсэн Зочин цаг: 10:17, 2010-1-18 | Холбоос | |
idiomatic-dormant