Си хэлний үндэс

2010-01-17,
#include     int main()   {       printf("Сайн байна уу!
");       return 0;   } 

 

Таныг амжилттай хөрвүүлж ажиллуулсан гэж үзээд энэхүү програм чухам юу хийгээд байгааг товч тайлбарлая.

  • #include гэсэн эхний мөр нь стандарт оролт гаралтын сангийн толгой файл stdio.h-ыг оруулж ирж байна. Ингэснээр энэ програмд стандарт оролт гаралтын функцүүдийг хэрэглэх боломжтой болно. Стандарт оролт гаралтын сан нь стандарт оролт болох компьютерийн гараас өгөгдөл унших, стандарт гаралт болох дэлгэц рүү мэдээллийг хэвлэх, дискийн файлуудаас мэдээлэл унших бичих зэрэг маш өргөн хэрэглэгддэг системийн чухал...

КАХ-ний ангийханд хэлэхэд

2010-01-17,

Компьютерын техник нь бидний амьдралд гүн гүнзгий нэвтэрчээ. Хөгжингүй орнуудад бол гэр ахуй, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, банк, батлан хамгаалах, эмнэлэг-анагаах ухаан, бүх шатны боловсрол олгох сургалт, шинжлэх ухаан, соёл урлаг (шоу бизнес) гэх мэт нийгмийн бүхий л салбарт компьютер өргөн ашиглагдаж байна. Хөгжлийн төвшингөөр авч үзвэл манай орон хэдийгээр “буурай” гэсэн нэр зүүдэг ч Дэлхийн технократ иргэншлийн салшгүй хэсэг учраас дээр дурдсан “бүх нийтийн компьютержилт” тодорхой хэмжээнд явагдаж л байгаа. Тэр тусмаа бөөнөөр үйлдвэрлэгдэгч персонал компьютерууд олон нийтийн ...

CPU-ны тухай

2010-01-13,
CPU-ны төрөл
CPU болгон өөр өөр суурьтай байх бөгөөд энэ нь эх хавтанд суурилагддаг. Эх хавтан зөвхөн нэг төрлийн CPU-ны суурийг суулгахаар зохиогдсон байдаг ба CPU-г солихдоо үүнийг сайтар анхаарах хэрэгтэй. Суурийн төрөл нь асар хурдтай өөрчлөгдөж байдаг нь CPU-ны төрөл мөн өөрчлөгдөж байдагтай холбоотой юм.
Шинэ CPU нь шинэ зохион байгуулалттай байх бөгөөд түүнийг эх хавтанд суурилуулахын тулд шинэ суурийн төрөл гарч ирдэг. Хэдийгээр CPU нь эх хавтанд тохирч байлаа ч энэ нь яг ажиллана гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр ямар эх хавтан ямар CPU-г дэмждэгийг доорх хүснэгтэнд харуулав.


...