Хvн уншиж сурахаасаа өмнө хамгийн тvрvvнд бодож сурдаг уу? Бичиж сурахаасаа өмнө хамгийн тvрvvнд уншиж сурдаг уу?
Хvн өдрөөс өдөрт геометр прогрессоор өсөн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгvvлийг ямарч замбараагvй уншвал “бариагvй ч номгvй, барьсан ч чиггvй байрны хvvхдvvд” болох нь ойлгомжтой. Оюутан залуус бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхvv уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ?
Монголчууд бид маш их ерөнхий ярьдаг хvмvvс. Зарим тохиолдолд нэг хvн өөрийнхөө санааг 30 секундэд илэрхийлж болох юмыг 3 минут, тэрбvv х...