КАХ - III оюутнуудад

2010-04-20,
Миний бие даалтын авах хугацаа та бүхний дадлагын тайлан хамгаалалттай давахцсан учир бие даалтын хугацааг хойшлуулж 5 сарын 04-нд болгож байна. Бие даалтыг өөрийн өгсөн форматын дагуу хойшлуулсан хугацаандаа авах тул та бүхэн сайн хийгээрэй. За тэгээд ирэх 7 хоногт болох тайлан хамгаалалтанд чинь амжилт хүсье

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

би танд нийтлэг устгах арга болон хэрхэн вирустсэнээ мэдэх талаар хэрэг болох бяцхан зөвлөмж өгье.Эхлээд та вирустсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ? Янз бүрийн байдлаар мэдэгдэнэ. Гэхдээ зарим тохиолдолд огт мэдэгдэхгүй. Хамгийн амархан арга бол антивирусээ шинэчилээд л шалгах. Хэрвээ Антивирус чинь гэмтсэн гээд шалгаж чадахгүй эсвэл асахгүй, шинэчилэгдэхгүй байгаа л бол та вирустсэн гэсэн үг. Мөн CTRL ALT DEL дарахад system administrator энэ үйлдлийг хаасан байна гэх зэрэг сануулга гараад Таскбар нээгдэхгүй байх нь хамгийн түгээмэл вирусны шинж. Түүнчлэн элдэв үйлдэл хийх гэхэд жишээлбэл ямар нэг программ нээх гэхэд нээгдэхгүй нээсэн ч гажигтах зэрэг маш олон хэлбэрээр вирусыг таньж болно. Харин хүмүүсийн түгээмэл ойлгодог ойлголт бол Компьютер хэт удаашрах нь вирустсэний шинж гэдэг. Мэдээж энэ нэг шинж мөн боловч ихэнхдээ ингэж удаашрах нь вирустсэнтэй биш тухайн хүний үйлдлээс шалтгаалсан байх нь олонтой. Харин мэдэгдэхгүй вирус юу байдаг вэ гэвэл аль болох мөр үлдээлгүй таньд анзааралгүй таны мэдээллийг хулгайлах зорилготой вирусууд байдаг. Дахин хэлэхэд та ингэж тааж вирусээ үзэж байхаар ямар нэгэн антивирусыг шинэчилэлтийн хамт татаж суулгаад л хайлгаад үзэх хэрэгтэй. Харин ингэж үзэх гээд болохгүй эвдрээд байвал тэгээд л та вирустсэн л гэсэн үг. Харин хэдэн ширхэг ямар төрлийнх гэдгийг сүүлд нь анхаарах хэрэгтэй. За нэгэнт вирустсэн гэдгээ мэдсэн бол яаж устгах вэ? Мэдээж хамгийн түрүүнд антивирусээрээ л хайлгаж устгана. Харин хайлгаж устгахаасаа өмнө анхаарах хэдэн тогтмол зүйл байдаг. 1. System Restore -оо унтраах. Windows Pause Break товчны хослолыг дараад System Restore дээр даран Turn off system restore on all drives -г сонго. Элдэв сануулга гарвал тоох хэрэггүй үнэндээ энэхүү Виндоусын нэмэлт нь хэрэг болох нь цөөн бараг найдваргүй. Үүнийг хийснээр вирус дахин сэргэх боломжийг хаах болно. 2. Disk Cleanup хийх. Үүнийг хийснээр таны вирус хайх файлын тоо цөөрөх бөгөөд компьютерээ тоос сорогчоор соруулж байгаатай адил үйлдэл юм. Зарим вирус үүнийг хийхэд зарим хэсэг нь устчихдаг. Хөтөчөө нээн Хард дискээ сонгоод хулганыхаа баруун товчийг даран (ихэвчилэн C, D, E гэж байдаг) Properties рүү орон Disk Clean Up дарна. Энэ үйлдэл бага зэрэг цаг авч магадгүй тул бэлтгэлтэй байгаарай. Files to Delete гэсэн байгаа зүйлийн доорхи бүх зүйлийг чагтлаад Ok дар. Энэ үйлдлийг хийсний дараа таны Интернэт хөтчийн бүх хог мөн хадгалагдсан зүйлс цэвэрлэгдэх тул бэлтгэлтэй байх нь зүйтэй. Гэхдээ ингэж цэвэрлэгээг сардаа нэг хийх нь гэрээ цэвэрлэхийн адил маш чухал.3. Үүний дараагаар та үйлдлийн системээ унтраан дахин асааж асахаас нь өмнө хурдан хурдан олон удаа F8 товчийг даран Safe Mode гэсэн сонголтыг хийн үйлдлийн системдээ нэвтрэх хэрэгтэй. Ингэж нэвтэрсний дараагаар өөрийн антивирусээрээ бүрэн хайлт хийлгэх хэрэгтэй. Гэхдээ зарим антивирусууд Safe Mode -д байх үед вирус хайж чаддаггүй. Тэгэхээр хайж болохгүй бол дахин энгийн хэлбэрээр Үйлдлийн системдээ орон бүрэн хайлт хийлгээрэй. За энэ дээрх бол үндсэн буюу антивирус чинь ажиллаж байхад, мөн суулгаж болж байхад л хийж болох энгийн арга. Харин бүр яаж ч болохгүй бол яах вэ?Өөрийн хэрэглэдэг хэдэн аргаа санал болгоё.1. Регистерийн гэмтэл засдаг багаж http://en.sergiwa.com/modules/mydownloads/ энэ хуудаснаас татаж аван түр зуур ч болтугай Регистерийн гэмтлийг засч болно. Багажны нэр RRT, яг одоогоор 4.7 хувилбар нь гарсан байна. Татаж аваад хадгалчихаарай. Маш олон төрлийн Регистер гэмтэл засдаг юм.2. Түгээмэл вирус устгах багаж http://www.trendmicro.com/ftp/products/tsc/tsc.zip энэ хуудаснаас татаж аваарай. Байнга загвар нь шинэчилэгдэж байдаг болохоор та хаягийг нь цээжилж авах хэрэгтэй. Задлаад ажиллуулахад өөрт байгаа вируснийхээ мэдээллийг олж устгана.Дээрх 2 -с гадна өөр олон төрлийн нийтлэг вирус устгах багажнууд байдаг бөгөөд миний хэрэглэдэг 2 нь л дээрх 2 юм. Гэхдээ хамгийн сайн нь шүү. Бас нэгэн багаж байдаг боловч цаашид дахин хийгдэхгүй болон хаагдчихсан юм. Мөн түүнчлэн ихэнх вирусны нэрийг нь л олчихвол устгах тусгайлан бэлдсэн багаж, арга, аргачлалууд маш их байдаг тул how to remove гээд вирусны нэрийг бичэн Google -р хайхад устгах арга маш олноороо гарах болно. За бүдүүн баараг хэдий ч багахан зөвлөгөө өглөө. Нэмэх зүйлс мэргэжилтэнгүүдэд байвал хэлээрэй. Таньд ойлгомжтой бичих гэж хичээсэн боловч ойлгомжгүй зүйл гаргасан байвал лавлаарай.Харин танд одоогоор хамгийн сайн гэгдсэн антивирусыг танилцуулъя.CNET нь хамгийн нэр хүндтэй тойм бичдэг интернэт сэтгүүл юм. http://www.cnet.com/Уг газраас танд Avast Home Edition, AVG Anti-Virus Free Edition, NOD32 for Windows эдгээр 3 антивирусыг санал болгож байна. Миний хувьд ч гэсэн үнэтэй ачаалал их өгдөг гайтай томоохон антивирусээс үнэгүй бага ачаалладаг антивирусууд илүү санагддаг юм.Манай сайтны нүүр хуудаснаас дээрх 2 антивирусыг үнэгүй татах боломжтой. Учир нь угаасаа үнэгүй юм. За ангуучлалаа сайн хийгээрэй. Гэхдээ та өөрөө оролдсоноос илүүтэйгээр мэргэжлийн хүнд хандаарай. Харин Мэргэжлийн хүн үнэхээр олдохгүй бол миний бяцхан зөвлөгөөг даган бас надаас ойр зуурын зүйл лавлаж болно шүү.

бичсэн oogii (зочин) цаг: 19:12, 2010-05-13 | Холбоос | |
ne bar senderde?
бичсэн Зочин цаг: 15:51, 2010-04-28 | Холбоос | |
гоё шүү
бичсэн Зочин цаг: 15:51, 2010-04-28 | Холбоос | |



:-)
 
xaax