Веб сайт ба blog хоёрын ялгаатай ба ижил тал
Ижил талууд:
Хэн ч хүссэн газраасаа нэвтрэн орж таны мэдээллийг уншиж болдог
Ялгаатай талууд:
1. Хэрвээ та web site-тай бол таны web site руу таны бренд нэрээр л нэвтэрнэ. Харин блог бол таны бренд нэрний араас зүүлт дагалдан явах болно. Энэ нь web site-ийн хувьд http://www.essen.com бол, блогийн хувьд http://www.essen.blogspot.com, http://www.essen.bblog.com, http://www.essen.blog.banjig.net гэх мэтээр таны хүсээгүй зүүлтүүд дагалдах болно, өөрөөр хэлбэл BLOG.COM гэсэн site-ийн зүгээр нэг салбар нь гэсэн үг. Харин web site бол зөвхөн таны өмч.
2. Хэрвээ та web site-тай бол таны web site-ийг танаас өөр хэн ч удирдаж чадахгүй. Харин блогийн хувьд өөр хэн нэгэн таны блогийг удирдаж болдог. Жишээ нь: Блог site-ийн ерөнхий админ нь өөр дээрээ бүртгүүлсэн бүх блогуудыг хүссэн үедээ хааж нээж мэдээллийг нь өөрчлөх эрхтэй.
3. Хэрвээ та web site-тай бол таны web site-ийн нэр чинь 100% таны өмч бөгөөд хуулиар хамгаалагдсан байдаг. Харин блогтой бол энэ нь таны 100%-ийн өмч биш бөгөөд хэзээ ч хамаагүй энэ блог чинь байхгүй болоход та нээг их юм ярих эрхгүй гэсэн үг.
4. Таны web site руу өдөрт 1000 хүн ханддаг бол энэ 1000 хүнийн хандалт цэвэр таны web site-ийн хандалтанд тооцогдоно. Харин блогийн хувьд энэ нь таны блогийн хандалтанд огт тооцогдохгүй бөгөөд блогийн эх site-ийн чинь хандалтанд тооцогдох болно.
5. Та web site-ийг заавал худалдаж авдаг өөрөөр хэлбэл мөнгө төлж аваад өөрийн мэдэлд шилжүүлдэг бол блогийг ямар ч үнэ төлбөргүйгээр авч болдог.
6. Web site-д та хүссэн зүйлээ хийж болдог. Жишээ нь худалдаа хийх, файл татуулах, дуу клип, видео оруулж, тоглоом тоглуулж, кино үзүүлж, хэрэгтэй зүйлээ нууцлан хадгалж бас хоорондоо танилцаж хүмүүсийг танилцуулах гэх мэт хүссэн бүхнээ хийж болдог бол блог нь ердөө нийтлэл бичихээс өөр эрхгүй байдаг.
7. Таны web site дээр танаас өөр хэн ч сурталчилгаа тавих эрхгүй. Харин блог дээр чинь бол таны хүсээгүй рекламнууд хүссэн хүсээгүй гараад л ирэх болно. Та тэрийг яагаад ч авч хаяж чадахгүй.
8. Хэрвээ та web site-тай бол эх код буюу web site бичигдсэн кодыг хүссэнээрээ өөрчилж болдог байхад блог нь эх кодоо засварлах ямар ч боломжгүй байдаг.
9. Web site дээр болохгүй бүтэхгүй зүйл бичих юм бол web site эзэмшигч хариуцлагат татагддаг бол блог нь хэн хэзээ бичсэн нь мэдэгддэггүй учраас ямар ч хариуцлага байдаггүй.
Эх сурвалж: ezaluus.ucoz.com