“Google”-ээс хэрхэн өөрт хэрэгтэй зүйлээ хайж олох вэ?
Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?
Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ ордог. Тэгээд хайх зүйлээ бичээд ENTER дардаг.
Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
Зөвлөмжөө хамгийн энгийн, амархнаас нь гүнзгий төвшин рүү хүндрэх зарчмаар бэлдэнэ. Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Үүнийг хүн бүр мэддэг учраас илүүц нуршаад яахав.
Жишээлбэл, та "Аватар" киног шууд үзэхээр хайж байгаа бол түүнийгээ бичихэд маш олон үр дүн гарч, бүгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй.
Зорилгодоо хүрч чадсангүй юу.
Тэгвэл дараагийн төвшин рүү орцгооё.
1. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.
“+” тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл зөвхөн гуравдугаар ангийг нь хайна.
“-” тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.
“~” тэмдгийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.
“ОR” тэмдэг, үүнийг “Boolean” төрлийн үйлдэл гэдэг.
Ихэнх тохиолдолд I гэж бичдэг. Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь, Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR Paris" гэж хайж болох юм.
Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын үнэтэй ХВОХ олдох болно.
2. Тусгай үгнүүд ашиглах
"INTITLE" Энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг.
Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл, ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр) гэж хайвал та хүссэн дуугаа хайж олох боломжтой.
Жишээ нь: MC Sniper хамтлагийн "Gloomy Sunday" дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж авч болно.
"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягийг нь тодорхойлж өгдаг. Жишээ нь, "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн үг орсон бүх сайтыг олно.
Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг толь бичиг болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл, Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.
Filetype: Энэхүү коммандыг өөрийн хүссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" өргөтгөл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт төрөл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бүрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.
Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хvрээг хумьж, оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл, American college site:edu Хайлтын vр дvнд зөвхөн АНУ-ын боловсролын ".edu" өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.
In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл, 3 miles in km милийн хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.
Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцүүд ашиглан тоо бодож болдог.
http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай.