Си++ хэлний тухай товчхон

2010-04-20,
Cи++ Програмчлалын хэл гэж юу вэ
Орчин үеийн зарим автомат төхөөрөмж урьдчилан бэлдэж өгсөн зааврын дагуу уг төхөөрөмж дээр биелэгдэх боломжтой олон тооны эгэл үйлдлүүдийг дараалан биелүүлэх замаар илүү нарийн төвөгтэй үйлдлийг гүйцэлдүүлдэг. Ерөнхийд нь, ийм заавар бэлдэж өгөх үйл ажиллагааг програмчлал, уг төхөөрөмжид “ойлгогдохоор” заавар бэлдэх аргыг програмчлалын хэл гэнэ. Жишээлбэл, зарим тооны машин дээр дараах мөрийг шууд бичиж өгч бодуулж болно: “5*(2+3)”. Энд бид тооны машинд “2 дээр 3-ыг нэмээд үр дүнг нь 5-аар үржүүл” гэсэн заавар өгсөн хэрэг. Энэ жишээнд програмчлалын хэл маань тоонууд, арифметикийн үйлдлүүд ба хаалтуудыг ашиглаж зөв илэрхийлэл бичих дүрмүүдээс тогтоно гэсэн үг. Бидний бичсэн дээрх “програмыг” ажиллуулахын тулд “=” товчийг дарах шаардлагатай боловч үүнийг манай “програмын” хэсэг биш гэж үзэж болно. ...

“Google”-ээс хэрхэн өөрт хэрэгтэй зүйлээ хайж олох вэ?

2010-04-20,
Интернэт бол чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо сүлжээгээр холбогдсон компьютерууд байгаа хэрэг, үүний цаана мэдээж хүн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернет хэрэглэгчид бүрдүүлсэн байдаг.Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зүйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна. Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд “Google” гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал...
Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?

Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ ордог. Тэгээд хайх зүйлээ бичээд ENTER дард...

Веб сайт ба blog хоёрын ялгаатай ба ижил тал

2010-04-20,
Ижил талууд:
Хэн ч хүссэн газраасаа нэвтрэн орж таны мэдээллийг уншиж болдог
Ялгаатай талууд:
1. Хэрвээ та web site-тай бол таны web site руу таны бренд нэрээр л нэвтэрнэ. Харин блог бол таны бренд нэрний араас зүүлт дагалдан явах болно. Энэ нь web site-ийн хувьд http://www.essen.com бол, блогийн хувьд http://www.essen.blogspot.com, http://www.essen.bblog.com, http://www.essen.blog.banjig.net гэх мэтээр таны хүсээгүй зүүлтүүд дагалдах болно, өөрөөр хэлбэл BLOG.COM гэсэн site-ийн зүгээр нэг салбар нь гэсэн үг. Харин web site бол зөвхөн таны өмч.
2. Хэрвээ та web site-тай бол таны web site-ийг танаас өөр хэн ч удирдаж чадахгүй. Харин блогийн хувьд өөр хэн нэгэн таны блогийг удирдаж болдог. Жишээ нь: Блог site-ийн ерөнхий админ нь өөр дээрээ бүртгүүлсэн бүх блогуудыг хүссэн үедээ хааж нээж мэдээллийг нь өөрчлөх эрхтэй.
3. Хэрвэ...

КАХ - III оюутнуудад

2010-04-20,
Миний бие даалтын авах хугацаа та бүхний дадлагын тайлан хамгаалалттай давахцсан учир бие даалтын хугацааг хойшлуулж 5 сарын 04-нд болгож байна. Бие даалтыг өөрийн өгсөн форматын дагуу хойшлуулсан хугацаандаа авах тул та бүхэн сайн хийгээрэй. За тэгээд ирэх 7 хоногт болох тайлан хамгаалалтанд чинь амжилт хүсье

КАХ - I бие даалтаа өгөөрэй

2010-04-20,
миний эссэ бичлэгийн бие даалтын авах хугацаа өнгөрсөн байна шүү оюутнуудаа. Хугацаандаа Д.Санчирмаа, Жавзансүрэн 2 өгсөн байна. Бусад оюутнуудын бие даалтыг нөхөж авах бөгөөд идэвхи чармайлтын 10 оноо бөгөөд бие даалтын 20 онооноос хасагдах болно.

Компьютер ба эрүүл мэнд

2010-04-20,
Компьютерийн эрүүл мэнд

Компьютер гарч ирснээр та бидний ажлыг хөнгөвчилж, бид ч компьютертай дотно нөхөрлөх болсноор нилээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Тэгвэл компьютер дан ганц ашиг тустай эд ч бас биш юм. Эрүүл мэндтэй холбоотой олон проблемууд компьютер ашигласнаас бий болж, түүнийхээ хэрээр эрүүл мэндээ яаж хамгаалах дүрмийг зарим оффист мөрдөх болжээ. Компьютераас болж хүний нүд, нуруу, хөл гар буюу үе мөчний өвчин үүсэх магадлал тун их. Дээр нь жирэмсэн эмэгтэйчүүдийн урагт муугаар нөлөөлдгийг эрдэмтэд аль хэдийн батлаад байна. Компьютерийн эрүүл мэндийн хамгийн энгийн нийтлэг дүрэм бол компьютерийн өмнө та хэрхэн суухаас эхэлнэ.
Та компьютерийн өмнө зөв сууж чаддаг уу?

Компьютерийн өмнө зөв суугаагүйгээс биеийн бүхий л хэсэгт нөлөөлж, ноцтой проблем үүсгэнэ. Тухайлбал буруу сууснаас болж, нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мө...

КАХ - II-ынхан болон бусад ангийнханд

2010-03-28,
     КАХ - ний ангийнхан бол компьютерийн чиглэлийн хичээл дээр янз бүрийн програмчлалын код бичих гээд гээд мөн компьютерийн гар дээр монгол хэл байдаггүй бас нөгөө "messenger"  зэрэг шалтгаанаар англиар бичих хандлага нэлээн байдаг. Мөн англи хэл үздэг болхоор англиар бичих шаардлагатай байдаг. КАХ-II-нхан миний санаж байгаагаар англиар их юм бичээд байсан санагдаж байна. Тэхээр дараах холбоосоор ороод Create new account гэснээр нь орж бүртгүүлээд гадаадын хүмүүстэй англи хэлээр минутанд тодорхой үг бичээд уралдаж өөрслийгөө сориорой. За тэгээд амжилт хүсье!
Энд дарж ор

...

Компьютерийг ангилах нь

2010-03-25,

     Компьютер нь мэдээллийг хүлээн авч ямар нэгэн программын тусламжтайгаар түүнийг боловсруулж үр дүнг гаргаж өгдөг
төхөөрөмж
юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл боловсруулах электрон механик төхөөрөмж юм. Мэдээлэл боловсруулна  гэдэг нь баримт бичиг боловсруулах, тоо бодох, тооцоо хийж график байгуулах, зураг зурах, дууны болон видео мэдээллийг засварлан боловсруулах гэх мэт. Ер нь мэдээлэл технологи хөгжсөн энэ үед компьютерийн тусламжтай 6vx төрлийн ажил хөдөлмөрийг хөнгөвчилж, дүн шинжилгээ,
боловсруулалтыг
сайн хийж байна. Компьютер нь ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэнэ. Техник хангамж /hardwаre/, Програм хангамж /softwаrе/ ийнхүү компьютерийг 6үрдүүлдэг электроник механик эд ангиудыг техник хангамж   буюу "hardware" гэнэ. Техник хангамжийг удирдан    ажиллуулдаг системийг програм хангамж буюу "software" гэнэ.

Компьютерийн хүчин чада...

дууны sound татаж аваарай

2010-02-10,

IQ - гаа нэг шалгаад үзээрэй

2010-01-20,
Оюутан байх үед л тархиа маш сайн ашиглах ёстой байдаг байх. Магадгүй энэ үед сайн ашиглаагүйгээс болж сурлагаар хоцрох магадгүй ажилгүй байж болох юм. Тийм учраас энэ IQ TEST-ээр шалгуулаад өөрийнхөө тархийг хэр хэмжээнд ашиглаж байгаагаа мэдээд авчихад зүгээр л байх. Өндөр үнэлгээ авбал сайн л байна. ...